Йеменд 73 иргэн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Йеменд 73 иргэн амь үрэгджээ

Аль-Каида бүлэглэлийнхэн өнгөрсөн долоо хоногт Йемений зүүн хэсэгт орших бэхлэлт рүү зугтах үедээ замдаа мина булсан байжээ. Өнгөрсөн даваа гаригт энэхүү минанд 73 энгийн иргэн өртөж, амь үрэгдсэн байна. Инженерийн багийнхан Абяан мужийн Зинжибар болон Жаар орчмоос 3000 ширхэг газрын мина олж, аюулгүй болгосон байна. Йемений Засгийн газрын цэргүүд Аль-Каида бүлэглэлийн дайчдыг устгахаар энэ хоёр нутагт хоёр сарын турш тэмцсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тулалдаанаар Аль-Каида бүлэглэлийн 20, Засгийн газрын хоёр цэрэг амь үрэгдсэн билээ. Мөн өчигдөр  Худаяа хотын шоронгоос Аль-Каидагийн таван алан хядагч оргосон байна. Шоронгоос оргосон таван хүний нэг нь 2008 онд АНУ дахь элчин сайдын яаманд халдлага үйлдсэн этгээд ажээ. Тэд шоронгоос хонгил малтаж оргосон юм.
 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж