Нийтийн тээврийнхэн уртасгасан цагаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн уртасгасан цагаар ажиллана

УИХ-ын болон НИТХ-ын сонгууль маргааш болно. Сонгуулийн санал хураалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний газрууд иргэдэд уртасгасан цагаар үйлчлэхээр болсон байгаа. Тодруулбал, маргааш нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд 06:30-22:30 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Ингэхдээ үндсэн 61 чиглэлд том оврын 592 автобус, троллейбус, хот орчмын 13 чиглэлд 49, зуслангийн гурван чиглэлд дөрвөн автобус, туслах 20 чиглэлд 205 бага оврын  автобус, нийт 853 тээврийн хэрэгсэл сонгуулийн өдөр иргэдэд үйлчлэх юм байна. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж