”Алтан ураг” Красноярскийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

”Алтан ураг” Красноярскийг зорилоо

“Алтан ураг” хамтлагийнхан ОХУ-ын Красноярск хотноо болж буй Ази Номхон далайн орнуудын бүсийн олон улсын дуу хөгжмийн фестивальд урилгаар тоглохоор болсон юм. Уг наадам зургадугаар сарын 25-наас ирэх долдугаар сарын 4-ний хооронд ОХУ-ын Красноярск хотноо болох бөгөөд “Алтан ураг” хамтлагийнхан өнөөдөр тус наадмыг зорилоо.  Наадамд дэлхийн алдарт хийлч Ванесса Мэй оролцох бөгөөд “Алтан ураг”-тай нэг тайзнаа гарах аж. Үүнтэй холбоотойгоор наадмын албан ёсны цахим хуудаст “Алтан ураг” хамтлагийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулжээ. Энэ удаагийн наадамд Сингапур, ОХУ, Япон, БНХАУ, Монгол, Шинэ Зеланд , АНУ, Мексик, Казахстан, Киргизстан, Энэтхэг, Непал, Филиппин, Туркменстан, Тажикстан зэрэг орны уран бүтээлчид оролцож байгаа аж. “Алтан ураг” хамтлаг ирэх долдугаар сарын 5-нд эх орондоо эргэн ирэх бөгөөд энэ үед бид тус наадмын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж