Хятад Латин Америкийн орнуудад зээл өгнө

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Хятад Латин Америкийн орнуудад зээл өгнө

БНХАУ Латин Америкийн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх төсөлд зориулж 10 тэрбум ам.долларын зээл олгох хэлэлцээрийг санал болгожээ. Хятадын Ерөнхий сайд Вен Цзябао энэ асуудлыг ярилцахаар Латин Америкийн орнуудад айлчлал хийсэн байна. Тэрбээр Хятад болон Бразил, Аргентин, Уругвай, Парагвай зэрэг Латин Америкийн улсуудын хооронд худалдааны гэрээ хэлэлцээр хийхийг зорьж байгаа аж. Хятад улс сүүлийн үед эдгээр бүс нутгуудтай хийж буй  худалдаа наймаагаа идэвхитэй нэмэгдүүлж байгаа бөгөөд цаашид ч санхүүгийн тусламж, дэмжлэгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаа ажээ. Латин Америкийн ихэнхи орнууд байгалийн баялагаар баялаг бөгөөд Хятад тэдний хамгийн том худалдан авагч нь  юм.  БНХАУ  эдгээр орнуудаас голдуу төмрийн хүдэр, зэс, эрдэнэ шиш худалдан авдаг билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж