Долоон хүүхэд голд осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Долоон хүүхэд голд осолджээ

Ойрын өдрүүдэд нийслэл хотод аадар бороо ихээр орж, үер усны аюул нүүрлээд байна. Мөн бага насны хүүхдүүд үер усанд осолдох, айлууд үерт автан, орон гэргүй болох зэрэг харамсалтай тохиолдлууд гарч байна. ОБЕГ-ын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс үер усны аюулаас хэрхэн сэргийлж ажиллаж буйг тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байх нь. Үерийн аманд буусан айл өрхүүдийг нүүлгэх ажил эхэлсэн үү?

-Нийслэлийн хэмжээнд үерийн даланд буусан 2000 гаруй айл байна. Эдгээр айлуудад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Газрын албатай хамтран үерийн аманд буусан айлуудыг нүүлгэх шаардах бичиг хүргүүлсэн. Гэвч дэд бүтэц хөгжөөгүй, худгаас хол, гэрэл цахилгаангүй зэргээс шалтгаалаад эдгээр айлууд нүүх нь тун ховор байна.

-Албадан нүүлгэх үү?

-Мэргэжлийн байгууллагууд одоогоор анхааруулга өгөөд ажиллаж байна.  Албадан нүүлгэх асуудал яригдаагүй байна.

-Үерийн усанд автсан айл өрхийн иргэдийг халдвараас хамгаалах талаас ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Их хэмжээний аадар борооны улмаас айлуудын 00 нь хальснаас халдварт өвчин тусах магадлал өндөр байгаа юм. Тиймээс халдваргүйжүүлэлтийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, ОБЕГ зэрэг байгууллагууд хамтран хийсэн. Хонхор газарт буусан зарим айлуудад Баянзүрх дүүрэгт газар зааж өгөн буулгах, хашаа байшин, 00-д нь ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан зэрэг дүүргийн орчим дахь үерийн усанд илүү автсан үерийн даланг сэргээн, суваг шуудуу татах ажлыг эхлүүлсэн.

-Үер уснаас болж хүний амь эрсдэх тохиолдол гарч байна. Энэхүү аюулаас хэрхэн сэргийлж ажиллаж байна?

-Үер усны аюул ихтэй байгаа энэ үед иргэд баталгаагүй гүүрээр гарснаас голд унаж осолдох явдал гарч байгаа юм.  Мөн хөдөө орон нутаг, уул уурхайн компанийн орчим дахь хиймэл гол нууруудад хүмүүс унаж осолдох явдал ч байна. Тиймээс тэдгээр газруудад таних тэмдэг тавих ажлыг ОБЕГ-аас орон нутгуудад үүрэг өгөөд тэр дагуу ажил хийгдэж байна. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулж байна. Хармсалтай жишээ дурьдахад, Сүхбаатар аймгийн Баруун-Уртад энэ сарын 25-ны орой хүчтэй аадар бороо орсноос тогтоол усанд 9-12 насны хоёр эрэгтэй хүүхэд, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голд ой гарантай, Хэнтий аймагт хоёр настай хүүхэд осолдсон байна. Одоогоор нийтдээ голын усанд долоо, үерт нэг хүүхэд осолдож, нас барсан гэх мэдээлэл байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж