Грек Европын холбоо болон ОУВС-г хуурсан нь илчлэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Грек Европын холбоо болон ОУВС-г хуурсан нь илчлэгдэв

Грекийн шинэ Засгийн газар байгуулагдаад дөрөв хоносны дараа зүүний төвийн “To Vima” гэх сонин дуулиантай материал нийтлүүлэв. Сонин “гурвал” ба Грекийн Сангийн яамны дотоод тайланг нийтэлсэн бөгөөд Афин 2010-2011 онд төрийн албан хаагчдын тоог 70 мянгаар нэмсэн байжээ. Гэтэл санхүүгийн тусламж үзүүлэх нөхцлөөр тэд орон тоогоо хэдэн мянган хүнээр хасах ёстой байсан гэнэ.

Грекийн төрийн секторт 670 мянган хүн ажилладаг. Тус орны ажилгүйдэл оны эхний улиралд 1,12 сая хүн болжээ. Шинэ Засгийн газар нь зээлийн нөхцлийг зөөлрүүлэхээр зүтгэж байна. “Грекийн хувьд эрсдлийн болж байгаа  энэ цаг үед бидэнд “гурвалтай” шинэ хэлэлцээр хийх уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн Засгийн газар үзэж байгаа ажээ.

Тусламжийн 130 тэрбум еврог авахын тулд олон улсын зээлдэгчидтэй байгуулсан гэрээнийхээ хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд илүү их хугацаа өгөхийг Афин доноруудаасаа хүсч байна. Афины цагаа олоогүй өглөгч үйлдэл илэрсний дараа тэдэнд гэрээ хэлцлээ үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байх болно гэж шинжээчид дүгнэж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж