“Spice Girls” хамтлаг тайзнаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

“Spice Girls” хамтлаг тайзнаа эргэн ирлээ

1994 онд анх байгуулагдаж байсан  Английн нэрт хамтлаг “Spice Girls”-ынхан  эргэн нийлж мюзикл гаргах гэж байгаа тухайгаа зарлалаа. Хамтлагийн гишүүд болох Милани Браун, Виктория Бэкхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм нар мягмар гаригт Лондон хотноо  цугларч, 1990 ээд онд сонсогчдыг байлдан дагуулаад байсан “Viva Forever” дууныхаа нээрээр нэрлэсэн  шинэ мюзикл гаргах гэж байгаа тухайгаа зарлажээ.  “Viva Forever”  мюзиклын зураг авалт Лондны “St. Pancras Renaissance London” зочид буудалд болох аж. Хамтлаг анх 1996 онд “Wannabe”дууныхаа  клипийг тус зочид буудалд хийж байжээ.  “Viva Forever" мюзиклийг Английн Мюзикл театрын нэрт продюсер Judy Craymer найруулан тавих юм байна. Түүнийг дэлхий даяар алдарт ABBA хамтлагийн “Мамма миа” мюзиклийг найруулан тавьснаар сайн мэдэх билээ.  Уг уран бүтээл нь хамтлагийн гишүүдийн эргэн нийлж, шүтэн бирэгчиддээ барьж буй дэлгэцийн томоохон бүтээлүүдийн нэг болох аж. “Viva Forever" мюзиклд Spice Girls-ийн хамгийн хит болж байсан дуунууд орох аж. “Бидний хувьд энэхүү мюзикл нь манай хамтлагийн  шилдэг бүтээлийн нэг болж байгаа бөгөөд 75 сая хувь хэвлэж дэлхий даяар худалдаална”  хэмээн хамтлагийн гишүүн  Милани Браун Associated Press агентлагт өгсөн ярилцлагандаа мэдээлжээ. Мюзиклд тус хамтлагийн  “Say You"ll Be There, "Spice Up Your Life," "Viva Forever” гээд л хамгийн хит болж байсан дуунууд нь орох аж. Анх хамтлагийн гишүүд 1994 онд байгуулагдсанаас хойш хоёрхон жилийн дараа “Wannabe" нэртэй анхны тогллолтоо хийж байжээ. Түүний дараа 1998 он хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ хийж байгаад  2000 он хүртэл уран бүтээлээ хийхээ түр завсарлаж байсан байна. 2007-2008 онд тэд дахин нийлж өөрсдийн аялан тоглолтоо хийж байсан юм байна. "Viva Forever" мюзикл ирэх арван хоёрдугаар сарын 11 нд Лондны “Пикадилл” театрт нээлтээ хийн, гарч эхлэх юм байна.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж