БНХАУ Бразилитай валют солилцох гэрээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

БНХАУ Бразилитай валют солилцох гэрээ хийжээ

БНХАУ үндэсний мөнгөн тэмдэгт болох юанийг ам доллар, еврогийн үүрэг гүйцэтгэх олон  улсын  валют  болгох зорилгын хүрээнд Бразили улстай 30 тэрбум ам.долларын валютын гүйлгээ хийхээр болжээ. Хоёр орны дээрх хэлэлцээр нь дэлхийн эдийн засгийн байдалтай холбоотой, ялангуяа Бразилийн гадаад худалдааг дэмжиж буй явдал хэмээн албаныхан мэдэгдсэн байна. Хятад ойролцоогооор 30 тэрбум ам.доллар  буюу 190 тэрбум юанийн /19 турбум евро/  мөнгөн гүйлгээ хийх юм байна. Ийнхүү Хятад улс Бразилийн гадаад худалдааны хамгийн том түнш болж байна. Бразилийн Санхүү, эдийн засгийн сайд Гуидо Мантегагийн мэдэгдсэнээр тус улсын эдийн засгийн байдал тогворгүй байгаатай холбоотойгоор олон улсын мөнгөн гүйлгээг нэмэгдүүлэх нөхцөл байдалтай уялдуулан дээрх гэрээг хийсэн гэнэ.

Э. Анхтуяа
 "Start Quote"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж