Хөшигийн хөндийд хот байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Хөшигийн хөндийд хот байгуулна

Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Онгоцны шинэ буудал байгуулах ажил одоо үргэлжилж байгаа бөгөөд 2015 он гэхэд  ашиглалтад  оруулахаар төлөвлөөд байна.  Ингэснээр зургаан онгоц зэрэг хүлээн авч, жилд 1.6 сая гаруй хүнд үйлчлэх боломж бүрдэх гэнэ. Нисэх буудалд ажиллах ажиллагсдын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор буудлыг түшиглэн 100 мянган хүн амтай хот шинээр байгуулахаар болжээ. Шинэ хот нь аялал жуулчлал, хүнс хөнгөн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологид тулгуурласан хөгжлийн үндсэн чиглэлтэй , газар тариалан, мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтцээр найдвартай хангагдсан, амьдрах таатай орчинтой дагуул хот байх аж. Түүнчлэн хот руу чиглэсэн их нүүдлийг сааруулахаас гадна төвийн бүсийн болон төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотын хөгжилд ч чухал түлхэц болох юм байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж