“Гэгээн Муза” ёслол эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

“Гэгээн Муза” ёслол эхэллээ

Улсын драмын эрдмийн театрт шилдэг бүтээл шалгаруулах “Гэгээн Муза” наадмын улаан хивсний ёслол 19.00 цагт эхэллээ. Найм дахь удаагаа болж буй “Гэгээн муза” наадамд оролцогсод, Монголын театрын урлагийнхан улаан хивсний ёслолд оролцож байна. Энэ удаагийн наадамд драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван төрлөөр Улсын драмын эрдмийн театр, Архангай, Дундговь, Сүхбаатар, Завхан болон Төв аймгийн Хөгжимт драмын театрын 55 уран бүтээлч өрсөлдөж буй. Наадмын улаан хивсний ёслолыг Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан нэвтрүүлж байна. Наадмын шилдгүүд удахгүй тодорно. Дахин сануулахад,

Драмын жүжгийн төрөлд:

-Улсын драмын эрдмийн театрын бүтээл В.Красногоровын “Хунгийн дуу”
– “Би ч гэсэн жаргамаар байна”

– “Солиотой”

-Архангай аймгийн Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт бүжгийн театрын бүтээл Ч.Түвшингийн “Юу хүсч байгаагаа мэдэх үү?” жүжиг

Хөгжимт жүжгийн төрөлд:

-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын Д.Төрбат, Т.Зөнбилэг нарын “Цагаан гарьдын цадиг”

-Сүхбаатар аймгийн хөгжимт драмын театрын бүтээл Ж.Доржгочоогийн “Жаахан шарга”

-Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит хөгжимт драмын театрын бүтээл Д.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”

-Төв аймгийн “Монгол туургатан” театрын бүтээл “Миний чин зоригт бяцхан найз”  жүжиг

 “Хүүхдийн оролцоотой шилдэг уран бүтээл”-д

-Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрын бүтээл “Аргат бяцхан баатар”

-Өвөрхангай аймгийн “Суварга” театрын бүтээл “Эвтэй дөрвөн амьтан”

-Дундговь аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх Хүүхдийн театрын бүтээл “Тэнгэрийн тэмдэг” жүжгүүд тус тус өрсөлдөж байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж