Ахмадуудын 330 мянган төгрөгийг олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Ахмадуудын 330 мянган төгрөгийг олгож эхэллээ

Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хоёрдугаар ээлжийн 330 мянган төгрөгийн санхүүжилт арилжааны банкуудад орсноор иргэдэд олгож эхэллээ.  Өнгөрсөн долоо хоногт олгож эхлэх байсан ч “Хүний хөгжил” санд санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хойшилсон юм.

Хувь хишгийг 302507 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эхний ээлжийн 330 мянган  төгрөгийг олгоход 99,8 тэрбум төгрөг зарцуулаад байгаа ажээ. Үлдсэн мөнгийг энэ сардаа багтаж орох тухай Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас мэдээлж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж