
Сонгуулийн босгон дээр тулсан энэ өдөр харин МАН-ын Тусгаар тогтнолын ордныг цагдаагийн хамгаалалтад авчээ. Зөвхөн гадна талд төдийгүй дотор талд цагдаа нар зогсч орсон гарсан хүн бүрийн бичиг баримтыг шалгаж байна. Сая л гэхэд хэвлэлийн бага хурал сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн бичиг баримтыг тулгаж үзэж байж Тусгаар тогтнолдын ордон руу нэвтрүүлж байв. Санал хураалт болоогүй байхад ингэж хамгаалалтад орсон МАН-ын байр сонгуулийн өдөр бүр илүү хамгаалалт авах бололтой.
Д.ОЮУН