Голомт банк “Эко бизнес” уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Голомт банк “Эко бизнес” уралдаан зарлалаа

ГОЛОМТ БАНК  “ЭКО БИЗНЕС” БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ
ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА


Зорилго:
Голомт банк болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлыг багасгах, байгаль орчинд ээлтэй бизнесийн шийдлийг дэмжих, улмаар нийгмийн хариуцлага бүхий бизнес эрхлэгчдийг төлөвшүүлэх зорилготой.

Уралдааны нөхцөл:


Уралдаанд хамрагдах боломжтой төслийн бизнесийн чиглэл

         
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл

         
Агаарын бохирдол, утааг багасгахад чиглэсэн бизнес
/уурын зуух шинэчлэх, нүүрс дахин боловсруулах г.м/

         
Хаягдал дахин боловсруулж нэмүү өртөг шингээсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэл

         
Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл

         
Байгаль орчинд ээлтэй барилгын материалын үйлдвэрлэл

         
Орчны бохирдлыг багасгахад чиглэсэн үйлчилгээ, тоног
төхөөрөмжийн үйлдвэрлэл

Төсөлд тавигдах шаардлага

         
Дэмжих төслүүдийн үйл ажиллагааны хүрээнд заасан
салбаруудын аль нэг чиглэлээр төслөө боловсруулсан байх

         
Төсөл нь байгаль орчинд ээлтэй байхын зэрэгцээ бизнес
талаасаа ашигтай байх

         
Төслийн өртөг нь доод тал нь 100,000,000 төгрөг буюу
түүнтэй тэнцэх ам.доллар байх

         
Банкнаас тавих бусад шаардлагыг хангасан байх

Уралдаанд оролцогч ААН-д тавигдах шаардлага

         
Сүүлийн 1-3 жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн аж
ахуйн нэгж байх

         
Боловсруулсан төслөө зах зээлд амжилттай хэрэгжүүлэх
чадвартай байх

         
Банкнаас болон ЖАЙКА-гийн зүгээс тавих бусад шаардлагыг
хангасан байх

Шалгарсан төсөлд санал болгох санхүүжилтийн хэмжээ

         
600,000 хүртэл ам доллар /түүнтэй тэнцэх төгрөг/буюу
түүнээс дээш

         
Үнэ бүхий урамшуулал

         
Банкны зүгээс санал болгох урамшуулал, хөнгөлөлтүүд
багтана.

Уралдааны хугацаа:

  • Материал хүлээн авах                      2012.06.18-2012.08.01-ний 16.00 цаг
  • Шалгаруулалт хийх                           2012.08.01-2012.08.24
  • Шалгарсан төслүүдийг зарлах           2012.08.24


Төсөл хүлээн авах:

Голомт банкны УБ хотын болон орон нутгийн бүх салбаруудад төслийг хүлээн авна.

www.golomtbank.vom

www.facebook/golomtbank.com

Голомт банк-    Солонго салбар: 320815-1659
        
                Зээлийн төв салбар: 311530-529
        
                Төв салбар: 311530-729

Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж