Ху Жинтао Египетийн шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Ху Жинтао Египетийн шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэв

БНХАУ-ын удирдагч Ху Жинтао Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Мухаммед Мурсид баяр хүргэжээ. Египетийн “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Мурси 51.73 хувийн саналаар ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч нь Ахмед Шафик байсан бөгөөд тэрбээр экс-Ерөнхийлөгч Хосни Мубаракийн үед Ерөнхий сайдын алба хашиж байсан билээ.
Түүний ялалт Араб ертөнц дэх лалын шашинтнууд анх удаа ардчилсан зарчмаар  Ерөнхийлөгчөө сонгосон түүхэн сонгуулийн үр дүн юм. Түүнчлэн Мухаммед Мурси сонгуульд ялсан нь олон сая лалын шашинтнуудын хүсэн хүлээсэн итгэл найдварыг галыг авчирсан гэж ажиглагчид дүгнэж байна.

Хятадын удирдагч Ху Жинтао шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэхдээ, Египетийн улс төрийн их үйлст ихээхэн хөгжил авчирна хэмээн найдаж буйгаа илэрхийлээд, цаашид тус улсын голлох салбар болох эдийн засаг, нийгмийн салбарт хамтран ажиллана мэдэгджээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж