Энэтхэгийн Суфи шашны сүмд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Суфи шашны сүмд гал гарчээ

200 жилийн түүхтэй Энэтхэгийн Суфи шашны  Хармандир-Сахибын сүмд гал гарчээ. Энэхүү сүм нь тус улсын  Жамму Кашмир мужийн хамгийн том хот болох Шринагарт байдаг аж. Албаныхны мэдээлж байгаагаар  гал сөнөөгчид Суфи шашны үнэт өв болох Хармандир-Сахибын сүмд гарсан галыг түргэн хугацаанд унтраасан гэнэ. Галын шалтгаан нөхцөл болоод хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Гэвч сүмийн модон барилгууд маш их хэмжээгээр сүйдсэн хэмээн албаныхан мэдээлжээ. Шринагар хотын ард иргэд “Гал унтраах, аврах ангийханд дуудлага өгснөөс хойш удаж ирсэн” хэмээн гомдоллож байгаа юм байна. Харин цагдаа нарын мэдэгдсэнээр галын тархалтын хэмжээ маш хурдан байсан бөгөөд гал унтраах, аврах ангийнхан шуурхай ажилссны дүнд таслан зогсоож чадсан гэжээ. 

Суфи шашны Хармандир-Сахибын сүм нь12-р зууны Азийн төв хэсэг дэх Мусульман шашинтны томоохон төлөөлөгч Абд Ал-Кадирын үүсгэн байгуулсан сүм аж. Энэхүү сүм нь дэлхийн олон сая ардын сүсэглэн дээдэлдэг Хинди болон Мусульман шашинтнуудын зорин ирдэг ариун газруудын нэг гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж