Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 27

Энэ өдөр төржээ    

Глория Свенсон Америкийн кино, театр, телевизийн жүжигчин (1899.03.27- 1983-04.04)
  
Глория Свенсон 1899 оны гуравдугаар сарын 27-нд Чикаго хотноо төржээ. Арван долоотой байхдаа киноны карьераа “Кистоун кино пүүст инээдмийн жүжигчнээр эхэлсэн байв.

Тэрээр “Пульманы вагоны сүйт бүсгүй”, “Түүний шийдвэр буюу Аюултай бүсгүй” зэрэг кинонуудад амжилттай тоглосон юм. Чарли Чаплины хамт “Түүний шинэ бүтээл” кинонд тоглоод 1924 онд “Эр хүнээр удирдуулагч” гэсэн инээдмийн киног нь бүтээлцжээ.
Свенсоны жүжигчний хувь заяа нь юуны түрүүнд Сесиль де Милль найруулагтай холбоотой. “Эрчүүдийг бүү соль” (1919) , “Зовлон, жаргалд хамтдаа” (1919), “Эрэгчиид ба эмэгчид” (1919), “”Эхнэрээ солих ямар хэрэг байна” (1920), “Анатолийн хэрэг  (1921) зэрэг кинонуудад тэр тогложээ.
Холливудын од болоод тэрээр 1926 онд өөрийн студийг байгуулан “Сэди Томпсон” (1928) ба “Журам зөрчигчид” (1929) киног бүтээн хоёр удаа Оскарын шагналд нэр дэвшиж байлаа. Дуутай кино гарч ирсний дараа тэрээр кинонд тоглохоо бараг больсон байв.

Урт хугацааны завсарлагынхаа дараа Глория Свенсон тавиад оноос дахин кинонд тоглох болжээ. Энэ үеэрээ тэрээр ХХ зууны гайхамшигтай жүжигчдийн нэг гэдгээ дахин баталсан юм. Билл Уайлдерийн “Бульвер Сансет” (1950) кинонд дуугүй киноны одын дүрийг бүтээн дахин Оскарт нэр дэвшсэн байлаа. Глория театрын тайзнаа телевизийн кинонд амжилттай тоглож иржээ. Мөн тэрээр баян чинээлэг, өөрийн бизнестэй эмэгтэй байсан юм. 1960-1970 онуудад өөрийн брэндтэй загварын ордонг Нью-Йорк гарган ирсэн байлаа.
Рамон Наварро, Женнифер Жонс, Гретà Гарбо, Роберт Рейн зэрэг алдартай жүигчдийн хамт тэрээр Холливудад 1947 онд Индира Дэвийн нээсэн йогийн сургуульд хичээллэдэг байсан бөгөөд Индира “Америкчуудад зориулсан йог” номоо Глорияд зориулсан байлаа.

Тэрээр 1883 оны дөрөвдүгээр сарын 4-нд Нью-Йорк хотноо насан өөд болжээ.

Энэ өдөр таалал төгсчээ
Юрий Гагарин, дэлхийн анхны сансрын нисгэгч (1934.03.09-1968.03.27)

Юрий Алексеевич Гагарин 1934 оны гуравдугаар сарын 9-нд Смоленск мужин Клушино тосгонд төржээ. 1941 онд сургуульд орсон ч дайны улмаас 1943 оноос сургуулиа үргэлжлүүлсэн байна.  Гжатск хотод тэднийх ирсний дараа зургадугаар ангиа дүүргээд гар урлалын техникумд орон суралцсан байв. 1951 онд Саратовын аж үйлдвэрийн техникумд элсээд суралцаж байхдаа нисэх клубт давхар суралцан жилийн дараа анхны нислэгээ Як-18 онгоцоор хийжээ. 1960 онд тэрээр сансрын нисгэгчдийн анхны бүрэлдэхүүнд багтжээ. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Восток” сансрын хөлгөөр анх удаа сансарт нисэх дэлхийг нэг удаа тойроод буусан байлаа. Нислэгийнхээ дараа тэрээр дэслэгчээс шууд хошууч цол цол, Зөвлөлтийн баатар болсон юм. Мөн тэрээр гадаадын олон орнуудын дээд шагнал авч байлаа. Хожим тэрээр “Союз-1” сансрын хөлгийн орлон нисгэгч байв.

1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр агуу сансрын нисгэгч, хурандаа Серегины хамт УТИ МиГ-15 онгоцоор сургуулийн нислэг хийж яваад осолджээ. Хоёр нисгэгч хоюулаа амь үрэгдсэн юм. Гагарины чандрыг Кремлийн хананд оршуулжээ. Түүний төрлөх хот өдгөө Гагарин нэртэй болсон байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж