Исламууд өөрийн ерөнхийлөгчтэй болов

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Исламууд өөрийн ерөнхийлөгчтэй болов

Зургадугаар сарын 16-17-ны өддрүүдэд болон Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад засгаас хөөгдсөн ерөнхийлөгч Хосни Мубаракийн итгэлт хүн генерал Ахмед Шафикийг ялсан тухай Египетийн сонгуулийн комисс зарласан байна.

Одоо жаран настай Мурси сонгогчдын  51,7 хувийн санал авсан бөгөөд 70 настай Шафикийн төлөө 48,3 хувийн санал өгсөн байна. Сонгогчдын оролцоо 51 хувь орчим байжээ. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол долдугаар сарын 1-нд болно гэж Reuters дамжуулав.

Сонгуулийн дүнг зарлахын өмнө Каир хотноо аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авсан байлаа. Цэрэг, цагдаа бэлэн байдалд орж, хотын дээгүүр нисдэг тэрэг эргэлдэж байжээ.

Хотын төвд нэр дэвшигч бүрийн талынхан хоёр хэсэг болон цугларчээ. Тахрирын талбайд Мурсийг дэмжигч исламууд цугларан түүний ялалтыг  хуваалцжээ.

Сонгуулийн дүнгийн талаарх мэдээллийг Тахрирын талбайд телевизээр үзүүлсэн бөгөөд эцсийн дүн сонссон цугларсан олон баярлан хөөрч, уйлж, дуулж байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж