Зургаан орны маргааны аралд хүүхдийн цэцэрлэг нээв

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Зургаан орны маргааны аралд хүүхдийн цэцэрлэг нээв

Филиппины Калаяны захиргааны (Палаван муж) дарга Эухенио Бито-онон (Eugenio Bito-onon) Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли ольтригийн Титу аралд хүүхдийн цэцэрлэг нээснээ тэр өөрөө өнгөрсөн ням гаригт зарлажээ. Спратли ольтригийн нутаг дэвсгэрийг Филиппин, Хятад, Тайвань, Бруней, Малайзи, Вьетнам зэрэг зургаан орон өөрийн уугуул нутаг гэдэг.

Хүүхдийн цэцэрлэгийн нээлт зургадугаар сарын 15-нд ямар нэгэн баяр ёслолгүйгээр болсон байна. Ёслолд таван хүүхэд тэдний эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар оролцжээ. Цэцэрлэгийн хашаанд төрийн далбааг мандуулжээ.

Филиппины Tempo хэвлэл өгүүлснээр зургадугаар сарын 21-нд Вьетнамын Засгийн газар Спратли ольтригийг өөрийн мэдлийн гэсэн хуулиа батлуулсан байв. Үүний хариуд нь Хятад уг арлуудыг өөрийнх гээд гурван аралд нь аймгийн төвшний статусаа олгосон байгаа гэнэ.

Бито-онон 22-ны өдөр мэдэгдэл хийж Каляны засаг захиргаа нь Филиппиных болно гэв. Тэр сануулахдаа Калян 34 жилийн турш Филиппиных байсан гэлээ. Зургадугаар сарын 11-нд засаг захиргаа нь байгуулагдсаныхаа ойг тэмдэглэжээ. Филиппины Гадаад хэргийн сайд Спратли ольтригийн байдлыг өөрийн хяналтад авсан гэнэ.

Титу арал дахь цорын ганц тосгон нь тагал хэлээр (Филиппинын уугуулын төрөлх хэл) Паг-аса гэж хэлэгддэг нь “найдвар” гэсэн утгатай юм. Арлын талбай нь 37 га бөгөөд тэнд 350 хүн амьдардаг. Аралд 1,3 км-ийн нислэгийн зурвастай. Сард нэг удаа Филиппины цэргийн хөлөг онгоц аралд хүнс авчирдаг.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж