Шууд дамжуулсан эфирээр мэдээний хөтлөгч Билл О’Райли “Бидэнд Америкийн цэргийнхэн тус орны нутагт байгаа тухай мэдээлэл бий” гэж хэлжээ. Америкийн армийн бэлтгэл хурандаа Дэвид Хант мэдэгдэхдээ “Агаарын ийм ажиллагааг тус орны нутагт өөрсдийн хүнгүйгээр АНУ явуулахгүй. Тэд маш амжилттай ажилласан. Гэхдээ босогчидтой холбоотой байгаагүй. Цэргийнхэн ба ТТГ-ын туршуулууд тэр улсад 12 дахь хоногтоо ажиллаж байна” гэжээ. Америкийн армийн дэд хурандаа Тони Шеффер өөрт нь байгаа мэдээгээр байдал Хантын хэлснээр байгаан батлав. Ливи дэх байлдааны ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг өөртөө авсан НАТО “Цэргийн ажиллагаа 90 хоног үргэлжилнэ” гэж мэдэгдлээ. Шаардлагатай бол энэхүү хугацааг сунгах аж.
АНУ хуурай замын ажиллагаагаа эхэлжээ
АНУ-ын удирдлагууд “Хуурай замын ажиллагааг явуулах байтугай тэр талаар төлөвлөсөн зүйлгүй” гэсэн хэдий ч Хойд Африкийн оронд хэзээний хуурай замын ажиллагаагаа эхлүүлсэн гэж “Fox News” телевиз мэдээлэв.
Ш.САМБУУ