​М.Баярбатын бяцхан гүнж

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

​М.Баярбатын бяцхан гүнж

”Оддын хүүхдүүд” буюу олны танил хүмүүсийн энхрий үрсийн зургийг хүргэдэг  уламжлалт булан маань энэ удаа ДБЭТ-ийн залуу жүжигчин М.Баярбатын бяцхан гүнжийн фотогоор үргэлжилж байна. Өнгөрсөн удаа  бид “Номин талс” хамтлагийн дуучин Хаянаагийн ууган охин Х.Танхилууныг танилцуулж байсан билээ. Та бүхэн оддын хүүхдүүдийн шинэхэн фотонуудыг долоо хоногийн сондгой тоотой өдөр болгонд хүлээн авч үзэж байгаарай. “Хэцүү анги” киноны Тэмүүний дүрээр олонд танигдаж, ар араасаа хөвөрсөн олон кино, клипэнд дүрээ мөнхөлдөг бүжигчин, жүжигчин залуу маань өхөөрдөм гүнждээ амиа тавьдаг бөгөөд их ажлынхаа зай завсраар охинлуугаа л тэмүүлдэг гэсэн. Жүжигчин залуугийн охин  аавыгаа канондсон юм шиг адилхан байгааг нь анзаарахгүй өнгөрөхийн аргагүй байгаа биз.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж