Хууль зүйн яамныхан сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Хууль зүйн яамныхан сэтгүүлчидтэй уулзана

ХЗДХЯ түүний харьяа агентлагууд сэтгүүлчдийн гаргасан санал хүсэлтийг дэмжин хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд  агентлагуудын үйл ажиллагааны талаар болон эрх зүйн чиглэлээр мэдээлэл өгөх, ил тод, нээлттэй байх үүднээс хамтран ажиллахаар болжээ. Дээрх асуудлаар маргааш 18.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд уулзалт зохион байгуулах аж. Уулзалтад ХЗДХЯ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ГИХАЭГ, Архивын ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцох юм байна.  Иймд хамтран ажиллах, мэдээлэл солилцох хүсэлтэй радио, телевиз, сонин, сэтгүүл, мэдээллийн агентлаг, вэб сайтын сэтгүүлч, сурвалжлагчдыг хүрэлцэн ирэхийг урьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж