Хот тохижилтын ажилд 9 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Хот тохижилтын ажилд 9 тэрбум төгрөг зарцуулна

2011 онд хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр 2011 онд дүүрэг бүр нэг тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн долоон дүүрэгт усан  бассейн, спортны цогцолбор байгуулах, зүлэг мод тарих, явган хүний  зам барих,  ажлууд багтаж байна. Үүний үр дүнд 1122 мянган ам метр явган хүний зам, 125 мянган ам метр зүлэг, 670 мянган бут сөөг, 10 мянган ам метр цэцгийн мандал, 30 усан оргилуур, 20 бичил цэцэрлэг,47 спортын биеийн тамирын талбай бий болгохоор төлөвлөжээ. Ногоон  байгууламж, хот тохижилтын бүх ажлыг стандартын дагуу, чанартай хийх үүргийг дүүргүүдийн Засаг дарга нарт өгсөн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж