
Энэхүү бичил компьютер нь 2.5 см өргөн 8см урт ба 21 грамм жинтэй боловч гайхалтай тооцоолох чадалтай, 1GB RAM-тай ,USB холболт болон оролттой, 64GB-ын санах ойтой (memory карт) дэлгэцэнд холбогдох HDMI оролттой юм байна.
Үүнийг Raspberry Pi хэмээх бяцхан компьютераас сэдэвлэн бүтээсэн байна. Cotton Candy нь memory картны оролттой, WIFI болон Bluetooth-тэй, Dual-core ARM Cortex A-9(1.2GHz) болон ARM Mali-400MP CPU-тэй юм байна.
Cotton Candy нь 199 ам.долларын үнэтэй ба энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ.
Т.МӨНХТҮВШИН