“Эрүүл монгол хүн” хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

“Эрүүл монгол хүн” хэлэлцүүлэг эхэллээ

Ардчилсан намаас зохион
байгуулж буй “Монгол х
үн
2020” х
өтөлбөрийн хэлэлцүүлэгт намын удирдлагууд нийгмийн бүхий л салбарын төлөөллийг хамруулж эхлээд байгаа. Энэ удаагийн буюу өнгөрөгч пүрэв
гаригт зохион байгуулсан
хэлэлцүүлгийг “Эрүүл
монгол хүн: Оношлогоо” сэдвийн дор Эрүүл мэндийн яамны Мэдээлэл сургалтын
танхимд хийлээ. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн
ажлын хэсгийн дарга Н.Алтанхуяг, намын
ер
өнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Эрүүл
мэндийн сайд С.Ламбаа, “Монгол хүн
2020” хөтөлбөрийн ажлын албаны дарга Ж.Батболд, “Эрүүл
чийрэг Монгол х
үн”
ажлын хэсгийн ахлагч н.Батмагнай
болон улсын нэгдсэн
эмнэлэг, хувийн хэвшлийн томоохон эмнэлгийн дарга, удирдлагууд, эмч, мэргэжилтэн,
судлаачид оролцсон байна.

Өнгөрсөн хугацаанд
энэ хэлэлцүүлгийг
дөрвөн аймагт зохион байгуулж, нийгмийн олон салбарыг хамарсан бодлогыг ярьж байгаа. Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, ажилтай орлоготой монгол хүний талаар. Өмнөх
хэлэлцүүлгийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв
дээр
зохион байгуулсан. Ерөөсөө эрүүл
монгол хүнтэй байх стратегийн
үндсэн чиглэл нь урьдчилан сэргийлэх
арга хэмжээ, оношлогоо юм гэдгийг Д.Эрдэнэбат дарга хэлэлцүүлгийг
үеэр онцолжээ
.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж