ОХУ Хойд Солонгосын өрийг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.24-нд нийтлэгдсэн

ОХУ Хойд Солонгосын өрийг шийдвэрлэнэ

ОХУ-ын Засгийн газар зургадугаар сард багтаан Хойд Солонгосын ОХУ-д төлөх ёстой байсан /ЗХУ-ын үеийн/ 11 тэрбум төгрөгийн өрийн асуудлыг шийдвэрлэх уулзалтыг Москвад хийхээр болжээ. ОХУ-ын Сангийн яамны сайд, депутат Сергей Сторчак өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 2-ны өдрүүдэд Пхеньянд  шийдвэрлэгдээгүй байгаа өрийн асуудлыг хэлэлцэх уулзалт хийсэн аж.  Гэхдээ Сторчак уг уулзалтын үеэр өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ. Харин Хойд Солонгос ОХУ-д төлөх ёстой өрөө бүгдийг нь бэлэн бусаар төлөхийг хүссэн бөгөөд Москва хоёр орны хамтын нөхөрлөлд өрийн асуудал саад болохгүй  байх ёстой гэж үзэж байгаа тул Хойд Солонгосын хүсэлтийг хүлээн авахаа илэрхийлсэн байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж