Хятадад “Diva Bordeaux” дарсыг худалдаална

Хуучирсан мэдээ: 2012.06.24-нд нийтлэгдсэн

Хятадад “Diva Bordeaux” дарсыг худалдаална

Хятадын “Bright Food” групп Францын алдартай дарс үйлдвэрлэгч “Bordeaux” үйлдвэрийн ноогдол ашгийн 70 хувийг хүртэх болзолтойгоор   хамтран ажиллах болсныг   бямба гаригт мэдээлжээ. “Bordeaux” бол Францын дарс үйлдвэрлэгч томоохон үйлдвэрийн нэг бөгөөд тус улсын  олон улсад дарсаа худалдаалж эхэлсэн анхны  томоохон  үйлдвэрийн нэг. “Bordeaux”-ын  албаныхны мэдээлж байгаагаар  тус үйлдвэр  Хятадын  “Bright Food” группийг  онцлон сонгож авсан хамгийн гол шалтгаан бол  олон улсад өөрсдийн зах зээлээ өргөтгөх зорилготой холбоотой юм.  Учир нь “Bright Food” групп Хятадад хамгийн олон салбартай буюу ойролцоогоор хүнсний  1000 салбар дэлгүүртэй гэнэ. Ийнхүү Францын хамгийн сайн чанарын “Diva Bordeaux” дарсыг  Хятадын ард түмэн өөрийн улсын  өнцөг булан бүрээс авч хэрэглэх боломж бүрдэж байна.

“Bordeaux” дарсны үйлдвэрийн албаныхны мэдээлж байгаагаар 2011 онд тус үйлдвэр Хонконгоос л гэхэд 342 сая евро буюу 430 сая ам.долларын ашиг олсон нь сүүлийн дөрвөн жил дарс үйлдвэрлэгчдийг Хятад руу анхаарлаа хандуулахад хүргэжээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж