“Хүчит шонхор”-ын замыг ашиглалтанд орууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.24-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор”-ын замыг ашиглалтанд орууллаа

mgy“Хүчит шонхор” захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэл тавих 3,2 км замын эхний хэсэг буюу 1,56 км автозамыг өнөөдөр ашиглалтад оруулжээ. Баянхошууны иргэдийг “Хүчит шонхор” зах болон бусад үйлчилгээний газрууд руу хүрэхэд дөтөлсөн энэхүү замын хоёрдугаар хэсэг буюу Баянхошууны хөтөл хүртэлх 1,7 км замыг энэ онд багтаан тавих юм байна. Замын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. 

2012 онд хийхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын нэг болох энэхүү зам ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэд бүтэц сайжирч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд багагүй хувь нэмэр болох учиртай.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж