Египетчүүд Тахрирын талбайд дахин жагсав

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Египетчүүд Тахрирын талбайд дахин жагсав

Түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө чөлөөт сонгуулиар сонгосон египетчүүд цэргийнхэн дахин төрийн эрх мэдлийг авах гэж буйг эсэргүүцэн Тахрирын талбайд өчигдөр хэдэн арван мянгаараа цугларчээ. Нэр дэвшигч Ахмед Шафикаас болж улс төрийн тогтворгүй байдал намжаагүй тус улсад дахин хямрал үүсч болзошгүй гэдэг  болгоомжлолоор Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зарлахаа хойшлуулсаар байгаа юм. Нэр дэвшигч Ахмед Шафик нь дарангуйлагч Хосни Мубаракийн дэглэмийн үед Ерөнхий сайд байсан  аж. Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд 13 нэр дэвшигч өрсөлдсөн ч хэн нь ч сонгогчдын 50 хувийн санал авч чадаагүй учраас хамгийн олон санал авсан “Лалын ахан дүүс” намын Мохамед Морси, хуучин дэглэмийн үеийн ерөнхий сайд асан Ахмед Шафик нар хоёр дахь шатанд тунаж үлдсэн билээ. Хоёр нэр дэвшич хоёулаа сонгуульд ялалт байгуулсан гэдэгтээ итгэл төгс байгаа боловч сонгуулийн эцсийн  үр дүн хараахан гараагүй байгаа юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж