Жуулчид 25 ам.доллараар наадам үзнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Жуулчид 25 ам.доллараар наадам үзнэ

Их Монгол Улс
байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын
нээлтийг үзэх жуулчдын тасалбарын үнийг 25 ам.доллар байхаар тогтжээ. Төв
цэнгэлдэх хүрээлэнгийн гурав ба дөрөвдүгээр секцийг жуулчдад зориулах бөгөөд аялал
жуулчлалын компаниудын захиалгыг долдугаар сарын 2-ноос нийслэлийн Аялал
жуулчлалын газарт хүлээн авах аж. Баяр наадмын нээлтийг үзэх жуулчид болон
тухайн компанийн ажилчид нээлтийн ажиллагаа эхлэхээс нэг цагийн өмнө тасалбарын
дугаарын дагуу суудлаа эзэлсэн байх гэнэ. Харин жуулчдын автобусны “Ж” зөвшөөрлийн үнэ
20 мянган төгрөг байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж