Сальвадор Далигийн зургийг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Сальвадор Далигийн зургийг хулгайлжээ

АНУ-ын Нью Йорк хотын Манхеттэн дэх галлерейгаас зураач Сальвадор Далигийн зураг хулгайд алдагджээ. Хулгайч нэр зураачийн шидээвэр бүтээлийг хананаас буулган авч, цүнхэндээ хийгээд гарч одсон гэнэ. Испанийн нэрт зураач Сальвадор Далигийн “Cartel des Don Juan Tenorio” хэмээх нэртэй уг бүтээл нь 150,000 ам.долларын үнэтэй юм байна. Хулгайчийн дүрс камерын бичлэгт үлдсэн аж. Гэмт этгээд зургийг анхааралтай ажиглаж буй үзвэр үзэгч мэт зогсч байснаа хананаас шууд буулган, цүнхэндээ хийгээд талийжээ. Галлерейн эзэн нь урлагийн бүтээл цуглуулагч Адам Линдеманн аж. Галлерей өнгөрсөн тавдугаар сард Сугар гариг нарын өмнүүр явахад нээгдсэн юм байна. 1949 онд бүтээгдсэн уг бүтээл үзэсгэлэнд анх удаа тавигдсан нь энэ байжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж