ИЗНН-ын даргаар Д.Энхбат сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

ИЗНН-ын даргаар Д.Энхбат сонгогдлоо

Улс төрийн намын тухай хуулийн дагуу улс төрийн нам “нэгдэх”, эсвэл “нийлэх” гэсэн хамтран ажиллах сонголтууд байдаг аж. “Нийлэх” гэдэг нь хоёр нам аль аль нь татан буугдаж, шинээр нийлэн Улсын дээд шүүхэд шинэ нам байгуулагдсан талаар бүртгүүлэх учиртай гэнэ. Харин “нэгдэх” гэдэг нь аль нэг нам нь нөгөө намдаа нэгдэн орж,  шинээр зохион байгуулалтаа хийхийг хэлдэг аж.  Өнөөдөр их хурлаа хуралдуулсан МНН, ИЗН нь энэхүү хоёр аргаас “нэгдэх” аргыг  сонгосон бөгөөд МНН нь ИЗН-д нэгдэж, харин хамтарсан намынхаа даргаар МНН-ын даргыг сонгохоор улс төрийн тохиролцоо хийжээ.
Уг тохиролцооны дагуу намуудын хамтарсан хуралдаан дээр Д.Энхбатыг ИЗНН-ын намын даргад нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүд дийлэнх олонхиор баталсан байна. 

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж