Улаанбаатарчууд цэцгэнд умбана

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарчууд цэцгэнд умбана

Улсын их баяр наадам ойртсон, төрийн сонгууль хаяанд ирсэн өдрүүдэд улаанбаатарчууд хэдэн өдөр цэцгэнд умбахнээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас ”Цэцгийн баяр-цэцгийн мандал 2012” бүх нийтийн өдөрлөгийг энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, ногоон байгууламжийн ажлын үр шимийг олон түмэнд хүртээх, иргэдийн санал санаачлагыг өрнүүлэхэд энэхүү өдөрлөгийн гол ач холбогдол оршиж байгаа. Мөн улсын баяр наадмын өмнө хотоо цэцэрлэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлэхэд ч чухал хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Сүхбаатарын талбайд хуваарилсан талбайд дүүрэг бүр ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд цэцэг тарих технологийн зааварчилгааг үнэгүй өгч, цэцэгний үр, үрслүүр олгох юм. Мөн тарьц суулгац, багаж хэрэгсэл, үр бордооны үзэсгэлэн худалдаа ажиллана.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж