“Монголд 27 мянга гаруй Хятадын иргэн байгаа гэв”

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

“Монголд 27 мянга гаруй Хятадын иргэн байгаа гэв”

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд  “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 3 хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэсэн заалттай.  Иймд Монгол улсад хувийн хэргээр оршин суугч  гадаадын иргэдийн тоо  84348, түүний дотор нэг улсын иргэн 28116 -аас хэтрэхгүй байх  ёстой байдаг ажээ.

Өнөөдрийн байдлаар хувийн хэргээр  оршин сууж байгаа гадаад иргэдийн  нийт тоо 42076 , харин нэг улсын иргэнээс хамгийн олонх болох  БНХАУ-ын  27496  иргэн хувийн хэргээр Монгол улсад оршин сууж байна.

Мөн Монгол улсад хуулиар зөвшөөрсөн цагаач иргэдийн тоо 14058 байдаг бол өнөөдрийн байдлаар  Монгол улсад  2076 цагаач иргэн амьдарч байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж