Уругвайд хар тамхийг хуулиар зөвшөөрнө

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Уругвайд хар тамхийг хуулиар зөвшөөрнө

Уругвай төрийн хяналтан дор хар тамхи худалдаалахыг хүлээн зөвшөөрсөн  хууль баталжээ. Тэд ийм маягаар сүүлийн үед нэмэгдээд буй  хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхээр шийдсэн байна.

Хуулийн дагуу хар тамхины бага тунг зөвхөн засгийн газрын зөвшөөрлөөр насанд хүрсэн хүнд худалдах гэнэ.

Энэ тухай Батлан хамгаалахын сайд Элеутерио Фернандес Уидобро “Бид хар тамхины худалдаачдаас ашиг авч, хүчтэй хар тамхийг хэрэглэгчдээс холдуулахаар төлөвлөсөн” гэж мэдэгдсэн  байна.

Эрх мэдэлтнүүд Уругвайд хар тамхинаас үүдэлтэй гэмт хэрэг ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэхүү хуулийг санаачилсан байна.

Энэ хар тамхины хуулиар бол дэлгүүрт хар тамхийг тогтоосон үнийн дагуу яг л жирийн тамхи шиг худалдах гэнэ. Мөн Засгийн газар хар тамхи хэрэглэгчдийн хэрэглээг хянах мэдээллийн сан байгуулахаар зорьж байгаа ажээ.

Судлаачид “Уругвай улсад жилд хууль бус хар тамхины худалдааны зах зээл дээр ойролцоогоор 75 сая ам.долларын худалдаа хийгддэг” гэж тооцоолсон байна.  

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж