Элизабет Тейлорын зургийг 20 саяар зарна

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Элизабет Тейлорын зургийг 20 саяар зарна

Phillips de Pury дуудлага худалдааны ордон жүжигчин Элизабет Тейлорыг зурсан Энди Уорхолын цуврал хөргийг зурахаар төлөвлөжээ. 1963 онд зурагдсан"Лиз №5″  хөргийг 20-30 сая ам.доллараар эхлэн дуудах гэнэ.

Энди Уорхол жүжигчин эмэгтэйд олон зургаа зориулсан ба өнгөрсөн жилд нэг зураг нь 10 сая ам.доллараар  зурагдсан байна. Английн жүжигчин Хью Грант өөрийн цуглуулгын Тейлорын зургийг 23,6 саяаар худалдсан байв. Уорхолын Лизийн торгон зураг  өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард 63,3 сая доллараар зарагдсан байв.

Элизабет Тейлор 2011 оны гуравдугаар сарын 23-нд Лос-Анжелест нас бараад өнгөрсөн пүрэв гаригт Forest Lawn Memorial Park гэдэг алдартнууд нойрсдог Холливудын оршуулгын газар нутаглуулагджээ. Лиз өөрийн гэрээслэлд оршуулах цагаасаа 15 минутын дараа оршуулах ёслолоо эхлэхийг бичсэн байжээ. “Тэрээр “өөрийн оршуулгадаа ч хоцрохыг хүссэн” үхсэн ч хэвээр үлдэнэ гэдгээ үүгээр харуулах хүсэлтэй байсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж