
Токиогийн хөрөнгийн биржийн мэдээгээр газар хөдлөлтийн дараа гадаадынхан 955 тэрбум иенийн япон хувьцааг худалдан авсан нь зарснаасаа хамаагүй илүү гэнэ.
Харин япончууд гадаадын хувьцаанд их мөнгө оруулсан байна. Японы хөрөнгийн бирж дээр гадаадын хөрөнгө оруулагчдийн хувь нь 70 хувь болдог ажээ. Гамшгаас хойш Японы гол индекс Nikkei 225 найман хувиар буураад байна. Гэхдээ 22 гэхэд бараг дөрвөн хувиар өссөн байлаа.