
Агаарын цохилтын үерэ Аль-Каида бүлэглэлийн 17 дайчин амь үрэгдсэн байна. Агаарын дайралтын дараа зэвсэгийн агуулахын зүүн хойд хэсгээс амь үрэгдсэн дайчдыг олсон байна. Йемений Засгийн газрын цэргийн хүчнийхэн Зинжибар болон Жаар хотуудыг буцаан авах үеэр Аль Каидагийн зуу зуун дайчид Абьян муж руу зугтсан байна. Харин засгийн газар сүүлийн ажиллагаагаараа тэдгээр дайчдыг устгах зорилготой байжээ. Одоогоор тэдний олонхи нь амь үрэгдээд байгаа юм байна. Энэ сард Засгийн газрын цэргийн хүчин Аль-Каида бүлэглэлийн хяналтанд байсан ихэнхи хотуудыг буцаан авчээ.
Б.АНХТУЯА