Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Төвхөн хийд, Улаанцутгалан чиглэлийн 90.1 км хатуу хучилттай авто замын ажлыг саяхнаас эхлүүлжээ. Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд гүйцэтгэгч компаниар Хятадын “Металл хийц зам” барилгын компани шалгарчээ. Замын ажлын нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг авто замын газрын Авто замын барилга, үйлдвэрлэлийн хяналтын хэлэсийн мэргэжилтэн Б.Дархандаръяа, хяналтын инженер Л.Батжаргал, хяналтын инженер Э.Тэгшжаргал, Замын ашиглалт, засвар удирдлага , хяналтын хэлтсийн бүс нутаг хариуцсан инженер Н.Сугаржав, Өвөрхангай аймгийн Хужирт сумын засаг даргын орлогч, Хужирт сумын газрын даамал болон гүйцэтгэгч компанийн төлөөлөгч зэрэг хүмүүс оролцсон байна.
Э.Сар