Эрчим хүчний хямралыг шийдвэрлэх нь

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хямралыг шийдвэрлэх нь

Профиси Коал нь Чандаганын ДЦС барих тусгай зөшөөрлийг 2011 оны арван нэгдүгээр сард авсан юм. 2012 оны зургаадугаар сард эрчим хүч худалдаж авах гэрээндгарын үсэг зурснаар цаашид Техник тоноглол, Худалдан авалт, Барилгын ажлын гэрээнүүдийг 2016 оны хавар гэхэд цахилгаан станцыг сүлжээнд холбох зорилготойгоор гэрээлэгчидтэй нь байгуулах юм. Одоогийн байдлаар эрчим хүчний өөр ямар ч төсөл цаг хугацааны хувьд болон хэрэгжих боломжоороо Чандаганын цахилгаан станцтай дүйцэхгүй байгаа нь энэ төслийг Монгол Улсад ойрын үед тулгарч болзошгүй эрчим хүчний хямралаас сэргийлэх хамгийн боломжит сонголт болгож байна.

Өнөөдөр Төвийн эрчим хүчний системд нийт 814 мегаваттын цахилгаанэрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий дулааны 5 цахилгаан станц ажиллаж байна. Эдгээр цахилгаан станцын техникийн нөхцөл муудан, хуучирч байгаа зэргээс шалтгаалан бодит цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал нь 646 мегаватт орчим бөгөөд энэ хэмжээ жил ирэх тусам буурахын хамт эрчим хүчний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр байна. Улаанбаатар хотод зориулагдсан эрчим хүчний эх үүсвэрүүдийг орлуулах өөр эх үүсвэрүүд байхгүй учраасДЦС 2 болон ДЦС 3 –ын техник тоноглолыг төлөвлөгөөт 30 жилийн хугацаанаас нь хэтрүүлэн ашиглаж буй нь өнөөгийн эрчим хүчний системийн хангамжийг бууруулах төдийгүй эрчим хүчний дэд бүтцийг доголдолд хүргэх эрсдэл учруулж байна. Үүний улмаас хотын захын хороод болон аж үйлдвэрийн бүсэд байнга цахилгааны хязгаарлалт хийхэд хүргэдэг байна.

Одоо ажиллаж буй цахилгаан станцуудын үр ашигтай ажиллагаа нь тэдгээрийн элэгдэл хорогдол болон олон арван жилээр хоцрогдсон технологи ашиглаж буйн улмаас хангалтгүй байдаг. Ийм нөхцөл байдлуудаас учрах нөлөөлөл нь цахилгаан станцуудын ажиллагааны доголдол болон байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл хэлбэрээр мэдрэгдэж байна. Орчин үеийн дулааны цахилгаан станцууд нь эдгээр станцуудыг бодвол бага нүүрс хэрэглэж их хэмээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг ба утаа бага гаргадаг юм.

Монголд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ эх үүсвэр нэн шаардлагатай бөгөөд үүнийг бонино хугацаанд ирээдүйг харсан хамгийн боломжит шийдэл нь Профиси Коал юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж