Цацраг идэвхт бодисын хаягдалын төвшин “Фүкүшима” атомын цахилгаан станцын дэргэдэх далайн усанд хэвийн хэмжээнээс 1250 дахин ихэссэн байна. Японы цөмийн агентлаг энэ тухай гуравдуггаар сарын 26-нд мэдээлсэн гэж Agence France-Presse энэ бямба гаригт дамжууллаа.
АЦС-ын оператор Tokyo Electric Power Company (TEPCO) компани эргийн орчимын уснаас авч шинжлэхэд цацраг идэвхт йод-131-ийн хэмжээ хэвийнхээс 1250 дахин их байна. Сүүлийн хэд хоногийн дотор цөийн бохирдлын хэмжээ станцын орчинд эрс нэмэгдэж байна.