Coca-Cola уураг ихтэй сүү худалдаанд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Coca-Cola уураг ихтэй сүү худалдаанд гаргажээ

Coca-Cola компани царс модноос өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг гаргаж авдаг  “Fair Oaks” нэртэй үйлдвэрийг АНУ-д ашиглалтанд оруулж нэгэн  шинэ бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж эхлээд байгаа юм байна.

Уг бүтээгдэхүүн нь уураг өндөртэй, амин дэм агуулсан сүү гэнэ. Үйлдвэрлэгчдийн мэдэгдэж байгаагаар Грейг Александр болон Лаура Беннит нарын нэр хүндтэй тамирчид уг шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээд байгаа гэнэ. Уураг ихтэй, илчлэг чанартай сүүг одоогоор АНУ-ын 10,000 хүнсний дэлгүүрүүдээр худалдаалж байгаа юм байна. Coca-Cola компанийн Хойд Америкийг хариуцсан захирал Deryck Rensburg-ийн мэдээлж байгаагаар шинэ брэндийг  цаашид бусад орны зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа ба одоо зөвхөн АНУ-д л худалдаалагдаж байгаа юм байна.

Э. АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж