Иорданы нийслэлд үймээн эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Иорданы нийслэлд үймээн эхлэв

Засгийн газрын талынхан ба тэдний эсрэг хүмүүсин хооронд гарсан мөргөлдөөний улмаас Иорданы нийслэл Амман хотноо 100 гаруй хүн шархадсан тухай эмнэлгийн эх сурвалжид үндэслэн Agence France-Presse мэдээлжээ.
Мөргөлдөөнийг зохицуулах гэж байсан цагдаагийнхан ч шархадсан байлаа. Жагсагч талуудыг хөөн тараахаар цагдаагийнхан усан буу, бороохой хэрэглэжээ. Дэглэмийн эсрэг 1500 орчим жагсагчдад дэглэмийг дэмжигчдийн 500 орчим хүн мод, чулуугаар зэвсэглэн халдсаны улмаас уг мөргөлдөөн гарсан байна. Жагсаал Дотоод хэргийн яамны үүдэнд явагдсан бөгөөд тэндхийн талбайд жагсагчид майхант лагериа байгуулсан байв. Тус орны ван II Абдалла ерөнхий сайдыг огцруулсны дараа анхны эсэргүүцлийн хөдөлгөөн намжаад байсан юм. Дараа нь жагсагчид засгийн авч байгаа арга хэмжээг хангалтгүй гээд жагсаалаа үргэлжлүүлж эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж