
Мөргөлдөөнийг зохицуулах гэж байсан цагдаагийнхан ч шархадсан байлаа. Жагсагч талуудыг хөөн тараахаар цагдаагийнхан усан буу, бороохой хэрэглэжээ. Дэглэмийн эсрэг 1500 орчим жагсагчдад дэглэмийг дэмжигчдийн 500 орчим хүн мод, чулуугаар зэвсэглэн халдсаны улмаас уг мөргөлдөөн гарсан байна. Жагсаал Дотоод хэргийн яамны үүдэнд явагдсан бөгөөд тэндхийн талбайд жагсагчид майхант лагериа байгуулсан байв. Тус орны ван II Абдалла ерөнхий сайдыг огцруулсны дараа анхны эсэргүүцлийн хөдөлгөөн намжаад байсан юм. Дараа нь жагсагчид засгийн авч байгаа арга хэмжээг хангалтгүй гээд жагсаалаа үргэлжлүүлж эхэлжээ.