Макао оросуудад визийн дэглэмээ чөлөөтэй болгов

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Макао оросуудад визийн дэглэмээ чөлөөтэй болгов

БНХАУ-ын засаг захиргааны тусгай район Макао ОХУ-ын иргэдэд визгүй зорчих эрх олгожээ.

ОХУ болон Макаогийн засаг захиргаа харилцан визийн хатуу дэглэмийг халах гэрээнд өнгөрсөн мягмар гаригт гарын үсэг зуржээ. Дотоод зохицуулалтын үйл ажиллагааны дараа гэрээ хүчин төгөлдөр болно. Оросууд визгүйгээр Макаод 30 хоног байж болох ба Макаогийн иргэд ч мөн тийм хугацаагаар Орост визгүй зорчиж болох ажээ.

Хятад дахь Оросын Элчин сайдын яамны сайтад гэрээнд гарын үсэг зурсан нь нөхөрсөг холбоог бэхжүүлэхэд хамтын ажиллагаанд тус дэм болно хэмээн онцлон бичжээ. 

Макаотай визийн дэглэмийг цуцалснаар засаг захиргааны энэ районд Оросын нисэхийн компаниудын сонирхол идэвхжинэ гэж үзэж байна. Макаогийн засаг захиргааны нэгж 1999 оны арванхоёрдугаар сарын 20-нд Португалийн колониос чөлөөлөгдсөн. Макао нь санхүүгийн томоохон төв бөгөөд 2010 оноос хойш энэ районы орлогын 70 хувийг тоглоомын бизнес бүрдүүлдэг. Жуулчлал нь тус бүсийн ДНБ-ний тавны хоёрыг бүрдүүлдэг. Засаг захиргааны тусгай район статус нь 2049 он хүртэл хүчин төгөлдөр байх юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж