Сирид арван жагсагч амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Сирид арван жагсагч амь үрэгдэв

Энэ баасан гаригт хууль хяналтынхан ба жагсагчдын хооронд гарсан мөргөлдөөний улмаас 10 хүн амиа алдсан байна. Нэрээ нууцалсан Засгийн газрын эх сурвалж Agence France-Presse агентлагт мэдээлснээр энэ хэрэг Санамен хотноо болжээ. Цагдаагийнхан Санамен хотоос Дераа хотын жагсагчидтай нийлэхээр явж байсан  хүмүүсийг бууджээ. Мөн Дераа хотод ч жагсаалыг хөөн тараасан байлаа.
Сирийн нийслэлээс 100 км-ийн зайтай Дераа хотод олон нийтийн эсэргүүцэл гуравдугаар сарын 18-нд эхэлсэн юм. Анхны жагсаалаар зургаан хүн үрэгдсний дараа Сирийн ерөнхийлөгч Башар Асад жагсагчдаас  уучлалт гуйж амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд улс орондоо өргөн цар хүрээтэй шинэчлэл явуулахаар амлажээ. Дераа хотын захирагчийг огцруулсан байлаа. Гэсэн ч жагсаал хийгдсээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж