НАТО-гийн ажиллагааг канад генерал удирдана

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

НАТО-гийн ажиллагааг канад генерал удирдана

Ливид  явуулж байгаа цэргийн ажиллагааг Канадын дэслэгч генерал Шарль Бушар (Charles Bouchard), удирдах болсон тухай тус орны Батлан хамгаалахын сайд  Питер Маккей (Peter MacKay) зарласан тухай гуравдугаар сарын 25-нд Associated Press мэдээлжээ.

Шарль Бушар өмнө нь Хойд Америкийн агаарын болон сансрын командлалын (NORAD) орлогч дарга байсан ба одоо Неаполь дахь НАТО-гийн нэгдсэн хүчний командлалд (Allied Joint Force Command Naples) алба хаадаг. Ливийн байлдааны ажиллагааг НАТО-д даалгах хэлэлцээр одоо ч үргэлжилж байгаа бөгөөд НАТО ямар хугацаанд уг ажиллагааг удирдах нь тодорхойгүй. Эвсэл түр хугацаагаар командлалыг авахаа зөвшөөрсөн байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж