Ливид явуулж байгаа цэргийн ажиллагааг Канадын дэслэгч генерал Шарль Бушар (Charles Bouchard), удирдах болсон тухай тус орны Батлан хамгаалахын сайд Питер Маккей (Peter MacKay) зарласан тухай гуравдугаар сарын 25-нд Associated Press мэдээлжээ.
Шарль Бушар өмнө нь Хойд Америкийн агаарын болон сансрын командлалын (NORAD) орлогч дарга байсан ба одоо Неаполь дахь НАТО-гийн нэгдсэн хүчний командлалд (Allied Joint Force Command Naples) алба хаадаг. Ливийн байлдааны ажиллагааг НАТО-д даалгах хэлэлцээр одоо ч үргэлжилж байгаа бөгөөд НАТО ямар хугацаанд уг ажиллагааг удирдах нь тодорхойгүй. Эвсэл түр хугацаагаар командлалыг авахаа зөвшөөрсөн байгаа.