
Америкийн командлалын өндөр тушаалтан, Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн вице-адмирал Уильям Гортни (William Gortney) баасан гаригт мэдэгдэхдээ түүн байгаа мэдээллээр Мауммар Каддафи “сөрөг хүчинтэй тэмцэх зорилгоор” сайн дурынхныг зэвсэглэж байгаа гэжээ. Энэ үеэр Каддафийн цэргийнхэн Триполигаас 200 км-ийн зайтай Мисурат хотыг бүслэн хаасаар бана. Харин Аддаби хотоос цэргийнхнийг шахаж байгаа тухай сөрөг хүчин мэдээлсэн байна. Тэр хотын ойролцоох Каддафийн цэргийнхний байрлалд эвслийн нисэх хүчин 26-нд шилжих шөнө дөвтөлгөөн хийжээ.