Агаарын довтолгооны улмаас 114 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Агаарын довтолгооны улмаас 114 хүн үрэгджээ

Ливийн эрх баригчдын мэдээлснээр агаарын довтолгооны эхний дөрөв хоногийн дотор 114 хүн үрэгдэж, 445 хүн шархаджээ. Энэ тухай Ливийн Эрүүл мэндийн яамны албан ёсны төлөөлөгч Халед Омарын мэдээнээс иш татан Agence France-Presse мэдээлсэн байна.

Омарын хэлснээр энхий дөрөв хоногийн дотор 104 хүн зөвхөн Триполи хотод үрэгджээ. Өөр 10 хүн Сирт хотод амиа алдсан байна. Үүний хэлэхдээ тэрээр хохирогчид энгийн иргэд үү эсвэл цэргийнхэн үү гэдгийг тодруулсангүй.

Олон улсын хүчин 19-ний орой Ливийг бөмбөгдсөний дараа 48 хүн амиа алдлаа гэж мэдээлж байлаа. Ливийн нутагт цэргийн ажиллагааг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 17-ний өдөр олон улсын хамтын нийгэмлэгт Ливийн агаарын орон зайд нислэгээс чөлөөтэй бүс байгуулахыг зөвшөөрсөн тогтоол гаргасны дараа эхлүүлсэн билээ. Цэргийн ажиллагаанд Франц, Их Британи, АНУ эхлээд оролцсон ба дараа нь бусад орнууд тэдний тоонд Арабын лигийн гишүүн Катар нэгдсэн байлаа.
Гуравдугаар сарын 25-нд эвслийн хүчин 16 далавчит пуужингаар Каддафийн үнэнч цэргийнхний байрлыг буудсан тухай Пентагон мэдээлэв. Энэ өдөр  эсвлийн нисэх хүчин 153 байлдааны нислэг хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж