Рэппер Дрэйк Манхэттены нэгэн шөнийн клубт дуучин Рианнагийн хуучин найз залуу, рэппер Крис Браунтай шар айрагны шил нүүлгэлцсэнээс хойш бие хамгаалагч хөлсөлж авчээ. Дрэйк одоо дэлгүүр орсон ч булчин шөрмөс нь зангирсан залуусаар хамгаалуулах болсон гэнэ. Шөнийн клубт болсон зодооны үеэр хөндлөнгийн таван хүн гэмтэж бэртсэн бөгөөд Австралиас ирсэн нэгэн оюутан толгойдоо 16 оёдол тавиулсан билээ. Дрэйк цагдаад мэдүүлэг өгөхдөө зодооны үеэр гараа ч хөдөлгөөгүй хэмээн ярьжээ. Харин гэрчүүдийн хэлснээр Крис түүн рүү шар айрагны лонх шидсэний дараа Дрэйк “Би хайртай бүсгүйтэй чинь унтсан” хэмээх зурвастай лонх шидсэн аж. Дээрх явдлаас өмнө дуучин Рианнаг рэппер Дрэйктэй учир ургуулсан тухай хэвлэлээр бичиж байсан билээ.
Н.ЭНХ